Список форумов Мир гомеопатии
 
Форум "Мир Гомеопатии"
 FAQFAQ   ПоискПоиск   ПользователиПользователи   ГруппыГруппы   РегистрацияРегистрация 
 ПрофильПрофиль   Войти и проверить личные сообщенияВойти и проверить личные сообщения   ВходВход 

Materia Medica (тиб., кит., лат., англ., монг.)

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Мир гомеопатии -> Традиционная медицина
Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
Вадим Асадулин



Зарегистрирован: 30.12.2012
Сообщения: 639
Откуда: Иркутск

СообщениеДобавлено: Пт Апр 19, 2013 4:37 am    Заголовок сообщения: Materia Medica (тиб., кит., лат., англ., монг.) Ответить с цитатой

Монголын анагаах ухаан, 2009, 3(149).
Ревматойд артриттай өвчтөнд хэрэглэсэн туйплан заслын урьдчилсан дүн (Судалгааны өгүүлэл).
З.Мэндсайхан [1], Б. Ган-Өрнөх [1], Т. м эмнэл', Д. Должинсүрэн [1], М.Пүрэвжав [1,З]. Ариунаа [2], P.Цэвэлмаа [3].
[1] Монг-Эм эмнэлэг, [2] УАШУТҮ Корпораци, 3ШКТЭ.
http://www.mongolmed.mn/article/1869
Introduction.
In the 17th century, Smilax glabra was involved in many herbs and was used itself successfully for the podagra, arthritis, blood purifying process, joint diseases and for sexually transmitted diseases. It contains steroids, saponine, fl avonoids and other various chemical agents. Objective: 1. To do a comparative study of chemical compounds and pharmacologic effi cacy of the types. 2. To determine the clinical result of smilax glabra treatment.
Methods.
Since 2001, we did clinical trials on 57 patients suffering from autoimmune and chronic progressive diseases such as RA (70.1%), systemic sclerodermitis (12.2%) and others who had been taking smilax glabra tincture during 21 days continuously in the special rooms of the Mong-Em Traditional Mongolian Medical Hospital. We found smilax glabras with the same physical forms but “good”, ”medium” and ”bad” qualities which were studied as 1,2,3. These types were sent for the phytochemical analysis to the lab of TMSPCM. Chemical active agents were studied by colour reaction, chromatographic method and spectrophotometer tool.
Results.
By the spectrophotometric analysis, fl avonoid and saponins were within the therapeutic effi cacy in 1 and 2 types. However, number 3 type showed no effect and had adverse reaction such as nausea, vomiting, explained by the absence of therapeutic chemical agent. 40 RA patients were included in the study. 55% of them had morning stiffness, erythrocyte sedimentation rate (ESR) was 20-45mm/h in 24 patients, all patients suffered from polyarthritis, rheumathoid factor in 18, small joint swelling was present in 39. 45 days after the treatment of and limited lifestyle and food diet, 85.7% of the patients missed morning stiffness, 92.5% had absence of infl ammation of joints and pain, in 58% ESR normalized and 44% of patients showed improvement of rheumathoid factor blood analysis. Discussion: 1. We should defi ne botanic form of number 3 smilax glabra if it is another similar plant mistaken as smilax glabra and import the raw material after the standard control and examination. 2. Patients with autoimmune and chronic progressive illnesses for long time, who have destructive pathology in joints, acute progressive course of the illness and whose remission is short should be indicated for the smilax glabra treatment. 3. From the clinical observation, treatment with smilax glabra should be used in chronic and systemic autoimmune diseases such as one of RA complex treatments.
Conclusion.
1. After the treatment and regime, clinical symptoms decreased relatively and laboratory fi ndings were normalized.
2. Treatment of smilax glabra prolongs the disease remission and is profi table for saving the labor capacity.
3. It is more suitable to do a treating process in special room for 21 days and follow limited lifestyle and food diet for 21-45 days after the treatment.
Туйплан буюу Smilacaceaae-ийн Smilax овгийн glabra (offi cinalis aristolochiaefolia, glabra febrifugaornata regeli)-ийг Ази, Африк, Төв Америкийн ардын эмнэлэгт нэн эрт дээр үеэс цус цэвэршүүлэх, бэлгийн чадавхи сайжруулах, залуужуулах, бэлгийн замын өвчнүүд, түүний дотор заг хүйтэн, тэмбүү, үе мөчний эмгэгүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэж иржээ. Туйпланг 1536 оноос Мексикээс тэмбүү болон хэрэх өвчин эмнэдэг эм болгон Европ анагаах ухааны практикт нэвтрүүлж байжээ. 1820 оноос 191О он хүртэлх хугацаанд АНУ-ын фармакопеед туйпланг тэмбүү эмчлэх албан ёсны ургамал гэж тэмдэглэж байв. Монголын уламжлалт Анагаах ухаанд 17-р зууны үеэс Түвд АУ-ны олон найрлагад оруулан эм тан болгож хэрэглэхээс гадна дангаар нь тулай, хэрэх болон цус цэвэрлэх, шар усны эмгэг, бэлгийн замын өвчнүүдэд маш нарийн гам дэглэм сахиулан 21 хоногийн турш ууж хэрэглэсний дараа мөн төдий хугацааны туршид гам дэглэм сахиулснаар сая жирийн дэглэмд оруулдаг горим бүхий эмчилгээний туйлан заслын аргыг нэвтрүүлж байжээ. Хэвлэлийн тоймоос туйплангийн төрлийн ургамлуудад стеройдууд, сапонин, флавонойдууд болон олон төрлийн химийн бодисууд агуулагдсан байдгийг тогтоожээ. Үйлчилгээний нэг механизмд сарсапонин нь өвчтөний цусаар эргэлдэх эндотоксиныг зайлуулах үйлдлийг нээсэн нь туйпланг яагаад хэдэн зууны турш цус цэвэршүүлдэг хэмээн псиораз, экзем, шархлаат колит зэрэгт хэрэглэж байсны нэг учгийг тодруулав. 2001 онд АНУ-д амьсгалын замын болон псиоразын үе дэх клиникийн үр дүн, мөн Хятадын эрдэмтдийн тэмбүүгийн эмчилгээнд хэрэглэсэн үр дүн, зарим артритийн үед иммуномодулятор эмчилгээний үр дүн зэрэг эмнэлзүйн судалгаанууд хийгдэж байсан байна. Монголын уламжлалт АУ-нд туйплан заслыг дээрх аргачиллаар олон янзын архаг өвчнүүдийн үед хэрэглэж сайн үр дүнтэйг хүлээн зөвшөөрч байсан ч ялангуяа 1930-аад оноос хойш уламжлалт эмчилгээний аргуудыг хэрэглэх нь нэлэнхүйдээ хориотой байснаас төдийлэн хэрэглэсэн баримт тааралдахгүй байна. Харин 1970-аад оны сүүлчээр үүнийг тэрлэгч мөхөс надад нэрт клиницист, проф Б. Рагчаа багш маань анх удаа туйплан заслыг системийн өвчнүүдийн үед хэрэглэн үр дүнг тооцох тухай үнэт зөвлөгөөг өгч байсныг санан санан 2000 онд Проф Х.Гэлэгжамцтай хамтран Б.Бямбадоржийн "Архаг гломерулонефритэд туйплан засал хэрэглэсэн үр дүн” нэг сэдэвт АУ-ны докторын судалгааны ажлыг удирдсан болно. Судалгааны дүнд Туйплан засал хэрэглэсэн өвчтөнүүдийн хөлсөөр иммуноглобулинууд ихээр ялгардаг болохыг тогтоосон нь туйплан засал бол нэг ёсны бие махбодын плазмофорез болдог юм биш байгаа гэсэн дүтэлтэд хүргэсэн билээ. Ингээд 2001 оноос хойш Монг-Эм эмнэлэгт Монголын Уламжлалт АУ-нд хэрэглэж байсан дээрх аргачиллаар архаг хүнд өвчтэй нийт 57 өвчтөнд туйплан засал хэрэглэсний эмнэл зүйн үр дүнг товч мэдээлэхийг зорилоо. Гэвч эдгээр өвчтөнүүдийн Туйплан заслын үр дүнг өгүүлэхийн өмнө ер нь манайд ямар ямар Туйплан хэрэглэж ирэв, хэрэглэсэн Туйплан болгон үр дүнтэй байв уу гэдгийг цухас дурдаж, өөрсдийн хэрэглэсэн 3 янзын Туйпланд хийсэн фитохимийн судалгааны дүнг өвчтөнд хэр үр дүн өгсөн, хэр зохимжтой байсантай харьцуулан үзэж, цаашид химийн тодорхой найрлага бүхий Туйплангийн фитохимийн үзүүлэлтийг үзэж байж өвчтөнд хэрэглэх нь чухал юм гэдгийг гол санаа болгосон болно. Хэвлэлийн тоймоос үзэхэд манайд орос болон хятад Туйплан хэрэглэж байжээ (Ишданзан ванжил, Шүрэн таяг). Сүүлийн үед номтой өвгөчүүдийн гар дээр голдуу байсан ялимгүй исгэлэн, чихэрлэг, зөөлөн амттай, хатуу хүрэн үндэс бүхий Туйпланг хэрэглэхэд маш сайн хөлөргөж, харин гаж нөлөө ажиглагдаагүй юм. Гэвч өвгөчүүдийн гар дээр байсан болон хувь хүмүүст хадгалагдаж байсан эдгээр Туйплан ховордохын хэрээр Туйпланг эмчилгээнд хэрэглэдэг эмнэлгүүд Хятад улсыг зорин өөрсдийн таних чадварын хэмжээгээр юм уу эсвэл угургамлыг бүр таньдаггүй хэсэг нь Smilax glabra гэх ботаник нэрээр нь нэг хэсэг Туйплан оруулдаг болсон. Гэвч нэн удалгүй эдгээр Туйплангуудыг хүмүүст хэрэглэж эхлэхэд өвчтөн хөлрөх нь бага, бөөлжих шинж ажиглагдсан тул бидний практикт гэхэд л 7 өвчтөний эмчилгээг эхний долоо хоногт нь зогсоож өөр "сайн” Туйплангийн эрэлд мордож байв. Ийнхүү бид хэдийгээр физик шинжүүдээрээ адилавтар боловч "сайн” "дунд", "муу" гурван янзын Туйплантай болж хоцорсон бөгөөд эдгээрийг 1,2,3 гэж дугаарлан УАШУТҮК-ийн судлаачид оролцон дээжинд фитохимийн шинжилгээ явуулсан. Уг дээжинд хийсэн шинжилгээний аргачлал болон дүнг дор харуулав.
Таних арга.
1) Туйплангаас 1 г-ийг авч, тус бүр 10 мл 700 этилийн спирт нэмээд 30 минут сэгсэрч хандалсан шүүгдсээс 2мл авч дээр нь 0.3%-ийн холестерины спиртэн уусмалаас 0.5 мл-ийг нэмж сэгсрээд мөн 1.5 мл нэрмэл ус нэмэхэд цагаан өнгийн тунадас бууна. (Стероидын сапонин)
2) Дээрх шүүгдсээс G шилэн хавтан дээр дусааж хлороформ:метанол:ус (65:30:10) уусгагч системд НҮХявуулжхатаасны дараа 1%-ийн п арадиметиламинобензоальдегид (C9H11NO)-biH 4N HCl-ийн спиртэн уусмалаар шүршин 1050С-тхалаахад ягаан толбонууд илэрнэ. R =0.57, R, =0.44, R =0.19
3) Дээрх шүүгдсээс силуфол ялтсан дээр дусааж, хлороформ:метанол (8:2) уусгагч системд НҮХ явуулж хатаасны дараа 5%-ийн хөнгөн цагааны хлоридын спиртэн уусмалаар шүршин 1050С-т халааж, УФ-254 нм-ийн долгионы уртад харахад нимбэгэн шар флуоресценци бүхий толбонууд илэрнэ. (Флавониод)
Дүгнэлт.
1. Туйплан засал хийлгээд заслын дараах дэглэм (гам)-ээ сайн сахисан нөхцөлд эмнэлзүйн шинж зовиурууд багасан, лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд ерөнхийдөө засарч байна.
2. Туйплан засал нь өвчнийг намжмал байдалд илүү удаан барьж, хөдөлмөрийн чадвараа удаан хадгалахад ач холбогдолтой байна.
3. Олон жил зовиурласан, үенд деструкц өөрчлөлт ихтэй, цочмог давшингуй явцтай өвчтөнүүдийн цөөн тохиолдолд, намжмал байдлаа удаан хадгалж чадахгүй, дахин зовиурлаж өвчин нь удаашрах магадлалтай тул хугацаа алдалгүй Туйплан засалд орж 2-3 жил дараалан эмчлүүлэх шаардлагатай байна.
4. Манай орны нөхцөлд Smilax glabra -ийн түүхий эдийн янз бүрийн зүйлүүд эмэнд хэрэглэгдэх магадлалтай тул стандартын дагуу шинжилсний үндсэн дээр импортлож байх шаардлагатай юм.
5. Туйплан заслын эмнэлзүйн үр дүнгээс ажиглахад уг заслыг архаг хууч болон системний өвчнүүд тэр дундаа ревматойд артрит өвчний цогц эмчилгээний нэн чухал бүрэлдэхүүнд оруулж болохоор байна.
6. Туйпланзаслыгэртний сонгодогаргаартусгай байранд зохих гам баримтлан 21 хоногийн турш ууж, дараа нь 21-45 хоногийн дэглэм сахивал илүү үр дүнтэй байна.
Ном зүй:
1. Анагаах ухааны дөрвөн үндэс /төвд-монгол хадмал/, дээд дэвтэр, Үндэсний хэвлэлийн хороо, 1991. 78-81 хуудас
2. Баавгай Ч. Болдсайхан Б. ”Монголын уламжлалт анагаах ухаан” УБ 1990 102-109 хуудас
3. Баасанжаргал Б. “Стрессийн үеийн мэдрэл шингэний зохицуулгын хямрал” Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл
4. Бадамханд Л. Батмөнх Г. Дашзэвэг Г “Хүний физиологи” УБ 1989
5. Барзул Н. “Хүний бие галбир, дээд сэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж, сэтгэл түгшгилтийн хоорондын хамаарал” 1998 он Анагаахухааны магистрын зэрэг горилж бичсэн тезисийн хураангуй
6. Батчимэг Ө. “Өвчнөөс сэргийлэх, оношлох уламжлалт анагаахухааны үндсэн зарчмын логик, арга зүйн судалгаа” Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл УБ 2003
7. Бэй Бо Юү “Монгол анагаах ухааны бие махбодын судлал” Өвөр монголын ардын хэвлэлийн хороо 1989 125-141 хуудас
8. Ганчимэг Д. Уламжлалт анагаах ухааны биеийн өвөрчлөл, биологийн насны холбоо хамаарлыг тандан судалсан нь” УБ 2005 Анагаах ухааны магистрын зэрэг горилж бичсэн тезисийн хураангуй
9. Давгацэрэн Б. “Монгол төвд анагаахухааны онол арга зүйн үндэс” УБ. 1996 он 45-50, 73-75, 93-106.
10. Дагданбазар Б. “Орчин үеийн биеийн бүтэц зүй судлалын хөгжилд Монголын эмч, зодч нарын бүтээлийн үүргийг тодорхойлох асуудалд” УБ 2002 Анагаахухааны ScD зэрэг горилсон бүтээл
11. Лувсанчойдог Дарма манрамба (XYII) “Алтан хадмал” ӨМӨЗО. Хөх хот. 1998 он. 209-233 хуудас
12. Лувсанчойдог Дарма манрамба (XYII) “Зарлигийн эрхэст харанхуйг арилгагч зул”ӨМӨЗО. Хөх хот. 1998 он. 12-30 хуудас. 173-450 хуудас
13. “Монгол судлалын нэвтэрхий толь” Анагаах ухаан Өвөр монголын ардын хэвлэлийн хороо 2002. 270-271 хуудас
14. Мэндсайхан 3. Пүрэвсүрэн Б. Уламжлалт эмнэлгийн оношлогооны аргууд УБ 1996 28-29 хуудас
15. Сүхбат. Г. “Хүний биеийн ерөнхий физиологи” УБ. 2000. 155-156 хуудас.
16. “Хөх бидүряа” Өвөр монголын ардын хэвлэлийн хороо
1999. 138-141 хуудас
17. “Хүний биеийн бүтэц зүйн лекц” УБ 2001. 28-29 хуудас
18. Чимэдрагчаа. 4, Цэнд-Аюуш Д, Төмөрбаатар Н, Бурмаа Б “Монголчуудын эрүүл аж төрөх ёс” УБ 2008 6-28 хуудас
19. Robert Sachs “Health for life” 1995. New Mexico. p 25-52
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail
Вадим Асадулин



Зарегистрирован: 30.12.2012
Сообщения: 639
Откуда: Иркутск

СообщениеДобавлено: Ср Май 01, 2013 1:29 am    Заголовок сообщения: Ответить с цитатой

Растения Тибетской Медицины:
http://rudocs.exdat.com/docs/index-170970.html?page=2
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail
Вадим Асадулин



Зарегистрирован: 30.12.2012
Сообщения: 639
Откуда: Иркутск

СообщениеДобавлено: Сб Июл 19, 2014 5:32 am    Заголовок сообщения: Ответить с цитатой

Dictionary of Tibetan materia medica.

http://books.google.ru/books?id=yp4yAWYb35QC&pg=PA79&lpg=PA79&dq=Calciosinter&source=bl&ots=GUh2PH87u8&sig=D_4LAgrrZJHUSEkqWYxBHE0zthQ&hl=en&sa=X&ei=DtTJU4baJoni4QSF84DoAQ&redir_esc=y#v=onepage&q=Calciosinter&f=false
По этой ссылке можно скачать почти всю книгу. Прошу умельцев сделать это, у меня не получается.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Мир гомеопатии -> Традиционная медицина Часовой пояс: GMT + 3
Страница 1 из 1

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах


Powered by phpBB © 2001, 2005 phpBB Group